Х.БОЛОРТУЯА ЭХНИЙ ДАВААГАА АВЛАА
Өнөөдөр "Токио-2020" эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Манай бөх Х.Болортуяа Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарчээ.
Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтсан.
Х.Болортуяа дэвжээнээс түрүүлж гараад нэг оноо алдлаа. Хоёрдугаар үед дахин нэг оноо алдсан. Мөн л дэвжээнээс гарсан. Хоёрдугаар үеийн төсгөлд Х.Болортуяа хамж хөлд ороод ард нь гарч 2 оноо авч, тэнцүүллээ. Сүүлд авсан оноогоор манай бөх дараагийн шатанд шалгарлаа.
Дараагийн шатанд Болгарын Тайбе Мустафа Юсеинтэй барилдана. Тайбе 30 настай. 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальтай.