0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖАМЪЯАНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1912-1982)

 

Олноо жанжин хэмээн өргөмжлөгдсөн Жамъяангийн Лхагвасүрэн Түшээт хан аймгийн Булган уулын хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт Жамъяангийн 8 дахь хүү болон мэндэлжээ.

 1932 оноос хошуу болон аймгийн бичээч, цэргийн газар эх зохиогч, 1939 оноос цэргийн албанд улс төрийн газрын орлогч дарга, Батлан хамгаалах, цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, сайдын албыг тус тус хашиж байсан. Цэргийн алба хаах хугацаандаа Хороо, бригад, дивиз, корпусын комиссар, командлан захирагчийн албан тушаалд ажиллаж, генерал цол хүртсэн. 1951 онд ЗХУ-д Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцан төгссөн байна.

 Тэрбээр 1956 оны 8 дугаар сарын 3-ны өдөр БНМАУ-ын Биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдон 1959 оны 06 сар хүртэл ажиллах хугацаандаа биеийн тамир, спортын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх, спортыг хөгжүүлэх, материаллаг баазыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний санаачлан бариулсан спортын төв ордон, төв цэнгэлдэх хүрээлэн үүний нэгэн тод жишээ бөгөөд өнөөдрийг хүртэл тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийж, тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байнa.

 

1958 онд 15.000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсанаар хөнгөн атлетикийн уралдаан тэмцээнүүд, нийтийн гимнастикийн үзүүлбэр, үндэсний баяр наадам соёлын арга хэмжээнүүд явагдах болсон.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД