0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.ТӨГӨЛДӨР, Э.ЭРДЭНЭТУЯА НАР ХАСАГДЛАА

Боксын эрэгтэйчүүдийн 71 кг-д Б.Төгөлдөр Афганистан, Тайландын боксчинг дараалан ялж, шөвгийн наймд шалгарсан билээ. Азийн наадмын медалийн төлөөх тулаанаа Туркменистан улсын тулаанч Байрамдурди Нурмухамедовтой хийлээ.

Тулааны гуравдугаар үед манай боксчин хүнд цохилтод орсноор шүүгч ялалтыг туркменистан боксчинд заалаа.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д эхний тойрогт хийлсэн манай боксчин Э.Эрдэнэтуяа олимпын эрх авах чухал даваанд Тайландын Байсон Манееконд оноогоор ялагдав. 

Эрчүүдийн 57 кг-д Г.Лундаа шөвгийн 16-д Японы Шүдай Харадатай 20:00 цагт өрсөлдөнө. Үүний дараа 92 кг-д тулалдах Х.Бекнур 21:30 цагаас эзэн орны боксчин Данабеки Байкевузитай олимпын эрхийн төлөө тулалдах юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД