0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖҮДОЧИД ХОЛИМОГ БАГИЙН ТӨРӨЛД 🥉ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн сүүлийн өдөр холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө манай жүдочид БНСУ-ын багтай өрсөлдлөө.
О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.
Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо.
Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн Наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ. Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2-оор илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир /MPA/

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД