ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД УРИАЛАН ДУУДАЖ, УРАМ ЗОРИГ ХАЙРЛАСАН ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улс түүхэндээ анх удаа спортын олон төрөлт наадмыг хүлээн авч, нийслэл Улаанбаатар хотноо найман өдрийн турш амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтыг нь хийж байна.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн 7 ҮОХ-ны 800 гаруй тамирчин спортын 11 төрөлд амжилттай өрсөлдөж, медальтнуудаа тодруулсан юм.
Монгол Улс дараа дараагийн том наадам, арга хэмжээг эх орондоо хүлээн авах боломж бололцоо байгааг харуулсан, урам зориг хайрласан наадам болсон нь гол онцлог байлаа.
Наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө олон сарын турш хичээн зүтгэсэн Зохион байгуулах хорооны баг хамт олонд, ивээн тэтгэгчид, хамтрагч түншүүд, сайн дурынхан, тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцсон спорт холбоод, багш дасгалжуулагчид, Монголыг зорин ирсэн гадаадын тамирчид, зочид төлөөлөгчид, наадмын мэдээллийг цаг алдалгүй хүргэсэн хэвлэл мэдээллийн багийнханд, эх орноо төлөөлөн оролцсон залуу тамирчдадаа талархал илэрхийлье.
БИД ХАМТДАА ЧАДЛАА