ЯПОНЫ ҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯСҮХИРО ЯМАШИТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид Олимпик хауст зочлох үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч Ясүхиро Ямашитаг хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, зөвлөх Э.Тэмүүжин, БТСУХ-ны дарга О.Баттулга нар байлцлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны ҮОХ-дын хоорондын харилцааг өргөжүүлэн тэлэх боломжийн талаар санал солилцов.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ноён Ямашитаг эх орондоо тухлан саатахыг урьж, Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдад нь амжилт хүслээ.
Ноён Ясүхиро Ямашита жүдогийн тамирчин байсан бөгөөд 1984 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлснээс гадна ДАШТ-д дөрвөн удаа аваргалж байв. Улмаар 2019 онд Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм.