0
өдөр
0
цаг
0
мин
00
сек
МҮОХ
Ерөнхийлөгч
Зорилго, зорилт
Бүтэц бүрэлдэхүүн
Салбар комиссууд
Олимпын харти
МҮОХ-ны дүрэм
Шагналууд
МҮОХ-ны түүх
МЭДЭЭ
Үйл явдлын мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
НААДМУУД
Олимпын наадам
Зуны олимп
Өвлийн олимп
Азийн наадам
Азийн өвлийн наадам
Азийн зуны наадам
Залуучуудын олимп
Залуучуудын зуны олимп
Залуучуудын өвлийн олимп
Бусад наадмууд
Дэлхийн элсний наадам
Азийн элсний наадам
Зүүн Азийн наадам
Азийн танхимын болон тулааны спортын наадам
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Олимпын төрлийн спортын холбоод
Олимпын бус төрлийн спортын холбоод
Үндэсний спортын холбоод
Ажил мэргэжлийн холбоод
Олимпын зөвлөлүүд
ОЛИМПЫН ТАМИРЧИД
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
ОЛИМПЫН БОЛОВСРОЛ
Мэдээ
OLYMPIC HIGHLIGHTS \/ ОЛИМПИЙН ЦАХИЛГААН МЭДЭЭ 2021.02.19 #4 \/ 1337
НҮҮР ХУУДАС /
Мэдээ
ОУОХ-ны үйл ажиллагаа\r\nЕрөнхийлөгч\r\n\r\n\t“Токио-2020” зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчөөр хатагтай Сейко Хашимото томилогдсоны дараа Ерөнхийлөгч доорх мэдэгдлийг хийв.\r\n\r\n“ОУОХ нь долоон удаагийн олимпод оролцсон медальт тамирчин, Японы баг тамирчдыг олимпийн наадамд олон удаа тэргүүлсэн, "Токио-2020" олимпийн сайд, хатагтай Сейко Хашимото нь "Токио-2020" Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчөөр томилогдсонд баяртай байна. Тэрбээр олимпийн наадмын бэлтгэл ажлыг шувтаргын шийдвэрлэх өдрүүдэд улам бүр эрчимжүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг бүх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн, ЗБХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, ОУОХ-ны хамтын түншлэлийг нягтруулж, баталгаатай аюулгүй олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө онцгой анхаарлаа хандуулах нь дамжиггүй. "Токио-2020" ЗБХ-ны тэргүүнээр эмэгтэй удирдагч томилогдсон нь хүйсийн тэгш эрхийн асуудлаар олон нийтэд чухал дохио өгсөн бөгөөд энэ нь ОУОХ-ны шинэчлэлийн хөтөлбөр бодлоготой яв цав нийцэж байна” гэж Ерөнхийлөгч мэдэгдэв.\r\nТүүнчлэн Ерөнхийлөгч нь ОУОХ-ны Дэд Ерөнхийлөгч, "Токио-2020" олимпийн наадмыг зохицуулах комиссийн дарга Жон Коутсийн хамт Япон дахь ОУОХ-ны гишүүн Моринари Ватанабе, Ясүхико Ямашита нартай утсаар ярьсан байна.Ерөнхийлөгч Т.Бах нь "Токио-2020" олимпийн наадам хариуцсан шинэ сайдаар томилогдсон хатагтай Марүкава Тамаёод баяр хүргэв. Энэ жил 40 настай Т.Марукава нь улс төрд хөл тавихаасаа өмнө “Асахи” телевизийн хөтлөгч байсан юм.\r\n\r\n\tОлимпийн дүрвэгсдийн сан (ORF-Olympic Refuge Foundation)-гийн тэргүүн бөгөөд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Францын спортын сайд Роксана Марачиняну нар ORF үйл ажиллагаанд Франц улс санхүүгийн тусламж үзүүлэх гэрээнд Лозанн хотноо гарын үсэг зурав. Т.Бах дүрвэгсдийн санд тусламжийн гараа сунгасан Франц улсын төрийн тэргүүн Э.Макрон, тус орны Засгийн газарт талархлаа илэрхийлж, "Парис-2024" олимп амжилттай зохиогдоно гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв. ОУОХ-ны "Парис-2024" олимпийн наадмыг хариуцсан зохицуулах комиссийн дарга П.Беккерс-Вьюжон тус уулзалтад байлцав.\r\n\tЕрөнхийлөгч БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чүн Ый-Ёнийг хүлээн авч уулзав. Тэд өмнө нь "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын баг тамирчдыг оролцуулах асуудлаар хэд хэд уулзсан ажээ.\r\n\tЖорж Вашингтоны нэрэмжит Их сургуулийн спорт бизнесийн холбооны урилгаар Ерөнхийлөгч Т.Бах цахим лекц уншиж, “Токио-2020” олимп, “Олимпийн мөрийн хөтөлбөр 2020+5” сэдвээр 300 оролцогчдын асуултад хариулав. Олимпийн бобслей, шаахай чарганы медальт, тус сургуулийг төгсөгч Е.Мейерс-Тейлор цахим уулзалтыг хөтлөн удирдсан байна.\r\n\tЕрөнхийлөгч ОУОХ-ны олимпийн хөтөлбөрийн комиссийн дарга К.Штосстой хаалттай уулзалт хийжээ.\r\n\r\nКомиссууд\r\n\r\n\r\n\tОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 15 заалттай “Olympic Agenda 2020+5” олимпийн мөрийн хөтөлбөрийг боловсруулан, III сард хуралдах ОУОХ-ны 137-р чуулганд танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ “Olympic Agenda 2020+5” нь ирэх таван жилийн хугацаанд ОУОХ, Олимпийн хөдөлгөөнийг удирдан залж, зөв чиглэлд хөтлөх чиг үүрэгтэй юм. ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс “Мөрийн хөтөлбөр-2020”-д тусгагдсан 40 заалтын 88% биеллээ олсон гэж дүгнэсэн байна.\r\n\r\nОлон улсын спортын холбоод\r\n\r\n\r\n\tОлон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны гүйцэтгэх зөвлөлийн цахим хуралдаанаар Латвийн Рига, Даугавпилс хотноо VI сарын 3-11-ний өдрүүдэд FIBA-U19 Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах болсноо зарлав. Түүнчлэн олимпийн эрх олгох тэмцээн VI сарын 19-нд Канад, Хорват, Литва, Серби улсад эхлэхийг батламжилсан байна.\r\n\tОлон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA) цоо шинэ вебсайт ашиглалтад оруулснаа мэдэгдлээ.\r\n\r\nҮндэсний олимпийн хороод\r\n\r\n\r\n\tКазахстаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Крюков нь Олон улсын цанын холбоо (FIS)-ны фристайль, могулс, аэриэлс уралдаан хариуцсан захирал Андреа Ринальдиг хүлээн авч уулзан, дээрх төрлөөр энэ жил Алматы хотноо зохиогдох ДАШТ, Дэлхийн цомын тэмцээний талаар нухацтай хэлэлцэв.\r\n\tМарокко улсын ҮОХ нь “Өндөр зэрэглэлийн спорт” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, “Аваргуудын үг” хөтөлбөрөөр олимпийн дугуйчин А.Куаддарыг хүндэт зочноор урьжээ.\r\n\tМонголын ҮОХ байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тус хороог удирдаж байсан ахмад зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзан, тэдний олимпийн хөдөлгөөнийг эх орондоо үүсгэн байгуулж, бэхжүүлэн хөгжүүлсэн цаглашгүй их хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн МҮОХ-ны анхны Ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар хүндэт зочноор уригджээ. МҮОХ нь 1956 онд анх байгуулагдсан цагаасаа хойш өвлийн 14, зуны 13 олимпод оролцож, нийт 26 медаль хүртсэн билээ.\r\n\tИспанийн ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Бланко, Байгаль орчны шилжилт, хүн ам зүйн сорилтын сайд Т.Ридери, Спорт, соёлын сайд Х.Урибес нар хүрээлэн буй байгаль орчин, спорт ба тогтвортой байдлыг хамгаалан дэмжих гурван талт гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь байгаль орчин ба нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, олимпизмийн нандин үнэ цэнийг түгээн дэлгэрүүлснээр байгалийн шилжилтийн хэв загварыг Испанийн спортын секторт бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой байдлын асуудалд олон түмний анхаарлыг төвлөрүүлэх зорилгыг агуулжээ.\r\n\tВенесуэлийн ҮОХ нь олон улсын спортын менежментийн 8 сарын дээд курсийн диплом гардуулах ёслолыг зохион байгуулж, бүх оролцогчдыг спортын гэрэл зурагчин Э.Гамесийн уран бүтээлээр бүтсэн гэрэл зургийн олимпийн галерейн нээлтэд урьжээ.\r\n\r\nХүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд\r\n\r\n\r\n\tЕвропын олимпийн залуу элч нарын цахим сургалтын 7 хоног Финландын Вуокатти хотноо өндөрлөв.\r\n\tДэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) нь Европын хууль хэрэгжүүлэх нэгдсэн агентлаг (Europol)-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв.\r\n\r\n"
Холбоотой Мэдээ
Мэдээ
ОЛИМПЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
2024/10/30
Мэдээ
“СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2024/10/25
Мэдээ
“МИЛАН КОРТИНА 2026” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024" КОМИК НОМЫН УРАЛДААН СУНГАГДЛАА!
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024” ОЛИМПОД МАНАЙ 2 ДУГУЙЧИН ӨРСӨЛДӨНӨ
2024/05/28
Мэдээ
УСАН СПОРТЫН ШҮҮГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024/05/27
Мэдээ
ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТУЛААНУУД ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2024/05/24
Мэдээ
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ!
2024/05/24
Мэдээ
ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ
2024/05/22
Мэдээ
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭСМОНГОЛЫН БАГ 1 АЛТ🥇, 1 ХҮРЭЛ🥉 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
2024/05/22
Мэдээ
Youth Conference 2024: To The World арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2024/05/20
Мэдээ
ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ
2024/05/20
Бүгдийг
үзэх
ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД
2023 © Монголын Үндэсний Олимпын хороо | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.
...
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.