0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

САРНЫ БАЯР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр Хятадын билгийн тооллын наймдугаар сарын 15-ны өдөр тохиодог Сарны баярын өдөр юм. Эл өдөр хятадууд гэр бүлээрээ цуглаж, арвин ургац хураахыг бэлгэдэн тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Намрын дунд сарын баяраараа сарны бялуу хийж иддэгээс уг баярыг сарны баяр, сарны бялууны баяр хэмээн нэрлэдэг. Энэ жилийн Азийн наадмын үеэр уг баяр давхцаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Сарны баярыг зөвхөн Хятадад төдийгүй Азийн зарим орнууд тэмдэглэн өнгөрөөдөг аж. Тодруулбал, Солонгос, Вьетнам зэрэг улсуудад сарны баяраа тэмдэглэж эхэлсэн байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД