0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ, МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

\r\nӨнөөдөр\/08.26\/ Монголын үндэсний олимпийн хорооны\/МҮОХ\/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо\/ОУОХ\/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо\/МТХ\/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.\r\n\r\n\r\n\r\nУулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас 1 жилээр хойшлоод буй "Токио-2020" олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов.\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\nМөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, "Токио-2020" Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлсийг түлхүү сурталчлан таниулах нэвтрүүлгүүдийг бэлтгэн 2021 оны 01 дүгээр сараас эхлэн олон нийтэд хүртээхээр тогтов.\r\n\r\n\r\n\r\nМТХ-нд нийт 16 телевизийн 40 гаруй суваг хамрагддаг бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тус сувгуудыг үздэг байна.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД