ЭМГЭНЭЛ
ОУОХ-ны найм дахь ерөнхийлөгч, спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн ноён Жак Рогге 79 насандаа таалал төгсөж, олимпын их гэр бүлд том уй гашуу тохиолоо.
Ноён Рогге ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 2001-2013 онд нийт 12 жил ажиллахдаа хөгжиж буй орны тамирчдыг олимпын наадамд түлхүү оролцуулах бодлого хэрэгжүүлсэн нь амжилтад хүрч, олимпизмийн үйл хэрэг түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн залуучуудын олимпын наадмыг санаачлан зохион байгуулсан зэргээр олимпын үйл хэрэгт ул мөрөө тод үлдээжээ.
Ноён Рогге монголчуудад элэгтэй, МҮОХ-той нягт хамтран ажилладаг байсан бөгөөд 2011 онд Монголд айлчлан ирж байлаа.
Олимпын эрхэм зүтгэлтэн таны гэр бүл, хамт олон, ОУОХ-ны их гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын үндэсний олимпын хороо