Б.АЧБАДРАХ УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Б.АЧБАДРАХ УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Цанын ОУХМ Батмөнхийн Ачбадрах олимпын наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэ төрөлд 50 Үндэсний олимпын хорооны 99 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай хүн 90 дэх ээлжинд гараанаас гарав.
Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод Ачбадрах 15 км-т 115 тамирчнаас 93-р байрт орж байсан. Тухайн үед тэрбээр өөрийн зайг 41:40 минутад туулж байв. Гэхдээ тэрхүү олимпод тамирчид чөлөөт техникээр уралдаж байсан бол энэ удаа зөвхөн сонгомол тэшилтээр уралдах ёстой. Тиймээс тамирчдын барианд орох цаг дөрвөн жилийн өмнөхөөс хавьгүй их байна.
Уралдааны үеэр Жанчхүүд цаг агаар тогтуун, салхи багатай байна. Энэ нь тамирчдад эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Бид Ачбадрахыг барианд орсон даруйд мэдээллийг шуурхай хүргэх болно.
Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/