0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ПАРА ЦАНАЧИД 18, 19-Р БАЙРТ ОРЛОО

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр явагдлаа. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлэв. Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.

Эхний 12 байрт орсон тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов.

Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино.

Гэрэл зургийг Batjargal Dorjsuren

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД