ХЭНТИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
“Аварга” сургуулийн эрдмийн хамт олноос Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Хүмүүнлэг – Эрүүл чийрэг – Бүтээлч Монгол хүүхэд” хөтөлбөрийн сургалтад анхлан Хэнтий аймгийн биеийн тамирын 25 багш хамрагдаж байна.
Уг сургалтад хамрагдаж буй багш нар өнөөдөр МҮОХ-ны төв байранд хүрэлцэн ирж “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааны тухай танилцуулга, мэдээллийг хэлэлцсэн бөгөөд түүнчлэн шинэчилсэн Олимпын музейтэй танилцлаа.