0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТАЕКВОНДОЧИД СҮҮЛИЙН ӨДӨР ГУРВАН ХҮРЭЛТЭЙ

Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 49, -63, эрэгтэйчүүдийн 55, -73, +73 кг-ын тоглолтуудаар өндөрлөж байна.

Өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдсөнөөс гурав нь хүрэл медалийн болзол хангаад байна.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн -63 кг-д Г.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -73 кг-д Ш.Ингүүн, +73 кг-д Э.Цогжавхлан нар хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр өрсөлдсөн Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын П.Удвал хүрэл медаль авсан билээ.

Яг одоо финалын тоглолтууд Степпе Аренад үргэлжлэн явагдаж байна. БНСУ, БНХАУ-ын тамирчид өнөөдрийн таван жингийн дөрөвт нь финалдсан бол Тайвань, Хонконгийн тус бүр нэг тамирчин аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД