САМДАНДОРЖИЙН ЖАМЦ
Төв аймгийн Алтанбулаг суманд 1946 онд төрсөн. Багшийн сургууль, Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны их сургууль төгссөн, шинжлэх ухааны доктор, профессор цолтой.
УБ хотын 10 жилийн 1-р сургууль, “Соёл-Залгамжлагч” нийгэмлэгт багш, дасгалжуулагч 1963-1968 онд, НТХ, НХШХ, ШУА-ийн Намын хорооны дарга, зааварлагч, улс төрийн ажилтнаар 1973-1989 онд ажиллаж байв. 1990 оноос МҮОХ-ны орлогч даргаар, 1993-1994 онд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.
Азийн олимпийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. 1995 онд хуралдсан Олимпийн чуулганаас МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1999-2014 онуудад БТДС-ийн захирал, 2015 оноос МУБИС-ийн зөвлөх профессороор ажиллаж байна. Монголын боловсролын академийн гишүүн, Буриадын спортын гавъяат дасгалжуулагч, хөл бөмбөг, волейболын спортын мастер.