0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛ 62:68 ЭНЭТХЭГ

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийлээ.

Энэтхэгчүүд эхний тоглолтоо Индонезийн эсрэг хийж, 20 онооны зөрүүтэй хожсон бол манай бүсгүйчүүд талбайн эзэн БНХАУ-ын эсрэг 46:101-ээр дийлдсэн.

Энэ удаад тоглолтын эхнээс Энэтхэгийн баг тэргүүлж, эхний гурван үеийн дараагаар 11 онооны зөрүү үүссэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед манайхан тооны харьцааг ойртуулж, 18:13-аар хожсон юм.

Ирэх сарын 1-нд хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг хийнэ. Манай тамирчид энэ тоглолтод аль болох олон онооны зөрүүгээр хожих шаардлагатай. Энэ даалгавараа амжилттай биелүүлвэл хэсгээсээ гурваар гарч, хасагдах шатанд өрсөлдөх боломж үүсэх юм.

Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД