0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

“СКАЙТЕЛ” ХХК-ТАЙ МӨНГӨН ТҮНШИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монголын үндэсний олимпын хороо болон “Скайтел” ХХК хооронд Мөнгөн түншийн гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амарчингүн нар гарын үсэг зурав.

Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скайтел” ХХК-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны Захирал Г.Энхтөр, Дижитал бүтээгдэхүүн, контент хөгжүүлэлтийн албаны Захирал Ц.Ариунзаяа нар оролцов.

Гэрээний хүрээнд “Скайтел” ХХК нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна “Ханжоу 2022” Азийн наадам, “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимп, “Бангкок – Чонбури 2022” Азийн танхимын болон тулааны наадам, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм.

“Скайтел” ХХК нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч үндэсний компанийн хувьд Олимпизмыг тогтмол дэмжиж, бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийдэг билээ. Тухайлбал “Скайтел” ХХК нь "Лондон-2012", "Рио-2016", "Токио – 2020" Олимпын мөчлөгт МҮОХ-ны түнш байгууллагаар ажилласан түүхтэй.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД