0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Ү.БААСАНДАШ ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний 63.5 кг-д өрсөлдөж буй Ү.Баасандаш эхний тулаанаа Тайванийн Руи Цун Цай-гийн эсрэг хийлээ.

Залуучуудын УАШТ-ий алтан медаль, шилдэг тамирчны шагналтай тэрбээр энэ тулаанд шүүгчдийн 5:0 гэсэн шийдвэрээр итгэл төгс ялалт байгуулав.

Ингэснээр манай тамирчин хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байна. Тэрбээр баасан гарагт мөнгөн медалийн төлөө тулалдана.

Харин өнөөдөр тоглосон манай нөгөө боксчин У.Алтангэрэл Японы Шома Окүмүрад дийлдэн тэмцээнээ өндөрлүүлээд байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД