0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ДҮҮРГҮҮДИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

 \r\n\r\n\r\nАймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүд нь улс орон даяар Олимпийн хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтэд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МҮОХ-ны салбар байгууллага билээ.\r\n\r\n\r\n\r\nӨнөөдөр\/2020.10.09\/ Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Улаанбаатар хотын 8 дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч нарыг хүлээн авч уулзлаа.\r\n\r\n\r\n\r\nУулзалтаар Олимпийн зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.\r\n\r\nҮүний хүрээнд МҮОХ-ноос Олимпийн зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг өрнүүлж буйг мэдээлэв.\r\n\r\n\r\n\r\nМөн МҮОХ-ноос хэрэгжүүлэх аймаг, дүүрэг, сумдад спортын заал талбайг нэмэгдүүлж, ард иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дадал болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд хамтран ажиллахаар хэлэлцэв.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД