0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Tүүх

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО БАЙГУУЛАГДСАН НЬ

 МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хамтарсан 43/37 тоот тогтоолоор МҮОХ-г байгуулсан байна. Монголын Үндэсний Олимпийн хороо нь олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр, залуу үеийг олимпийн үзэл санаагаар хүмүүжүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр элсэх хүсэлтээ 1960 онд илэрхийлж, Москва хотноо 1962 онд хуралдсан ОУОХ-ны 60-р чуулганаар МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээр элсүүлэн авчээ. 

МҮОХ байгуулагдсан цагаасаа эхлэн их спортыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ спортын үндэсний холбоодыг эмхлэн байгуулж, улмаар тэдгээрийг олон улсын спортын холбоодын гишүүнээр элсүүлэхэд анхаарч ирсэн. МҮОХ байгуулагдаж, Олон улсын байгууллагад гишүүн болсон хэдий ч тухайн үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос хамаарч бие даасан үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдээгүй, зөвхөн тив, дэлхий, олимпийн наадамд оролцуулах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байлаа. 

Манай улс 1990-ээд оны эхэн үеэс нийгмийн шинэ харилцаанд шилжсэнтэй уялдаж, МҮОХ өөрийн дүрэм, Олимпийн Хартийг үндэслэн шинэчлэн зохион байгуулагдаж, бие даасан, хараат бус, бүтээлч үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. МҮОХ-ны Дүрэм, Олон Улсын Олимпийн Хартийг удирдлага болгож, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД