ЧӨЛӨӨТ, СОНГОМОЛ БӨХИЙН АЗИЙН АШТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Чөлөөт, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Азийн АШТ Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 20 орны 250 гаруй тамирчин оролцож буйн дотор олимп, дэлхийн медальтан 30 гаруй байна.
Эхний хоёр өдөр сонгомол барилдааны медальтнууд тодрох бол маргаашнаас чөлөөтийн тэмцээн эхэлнэ. Тухайлбал, пүрэв гарагт эмэгтэй чөлөөт бөхийн 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд, баасан гарагт 53, 57, 62, 65, 72 кг-ын барилдаан явагдаж, медальтнууд тодорно.
Харин бямба, ням гарагт эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн явагдсанаар энэ удаагийн Азийн АШТ өндөрлөх юм. Өмгө нь манай эх оронд 1993, 2001 онд чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ зохиогдож байсан билээ.
Гэрэл зургийг: Монголын чөлөөт бөхийн холбоо