М.ЛХАГВАГЭРЭЛ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин Киргизийн Ааил Лазаревыг 6:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Хассанбой Рахимовыг 2:0--ээр илүүрхэж, алтын төлөө олимпын хүрэл, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Камбожийн Вути Хенг, БНХАУ-ын Сүнь Ци Яог тус тус оноогоор цэвэр ялж, хагас шигшээд Ираны Хассан Язданичаратид ялагдсанаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана.
Эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуягтай эхний тойрогт Вьетнамын Лам Ван Нгог барилдах байсан ч гарч ирээгүй тул шууд манай тамирчинг ялсанд тооцов. Улмаар хагас шигшээд Ираны Можтаба Голейжид 2:4-өөр дийлдсэн ч дагах барилдаанд Узбекистаны Магомед Ибрагимовыг оноогоор цэвэр ялснаар хүрлийн төлөө Казахстаны Алишер Ергалитай хүч үзэхээр таарав.
Финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.