СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН УДИРДЛАГУУД УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХАМРАГДЛАА
МҮОХ, МҮОА, БТСУХ, Боловсролын ерөнхий газраас хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааныг зарлаад буй. Болзолт уралдааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, Олимпын танхим хариуцсан арга зүйчдийн уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов.
Уулзалтад 50 гаруй оролцогчид хамрагдан олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцуулж, олимпын боловсрол, хүмүүжлийг хүүхэд багачуудад эзэмшүүлэх, болзолт уралдааны зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, хүүхэд багачуудад олимпын үнэт зүйлсийг сурталчлах үндсэн зорилготой Болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.