Б.ТӨГӨЛДӨР ЯЛЖ, О.ӨНӨБОЛД ДИЙЛДЛЭЭ
Боксоос өнөөдөр манай хоёр тулаанч дэвжээнд гарлаа. Эрэгтэйчүүдийн 71 кг-д Б.Төгөлдөр Афганистаны Хайбар Мохаммад Нууристанитай тулалдсан юм.
Гуравдугаар үед шүүгч тоглолтыг зогсоосноор манай тамирчин дараагийн тойрогт үлдлээ.
Харин 51 кг-д О.Өнөболд Казахстаны Сакен Бибоссиновтой тулсан. Гурван үе үргэлжилсэн хүнд тулааны эцэст шүүгчид санал нэгтэйгээр казах боксчинг ялсан гэж үзсэнээр манай тамирчны тэмцээн дууслаа.
Гэрэл зургийг: Д.Амаржаргал (Zindaa.mn)