0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЧӨЛӨӨТИЙНХӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ЦАГ ИРЛЭЭ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зургаа дахь өдөр зургаан төрлийн спортын тэмцээн уралдаан явагдана. Өчигдөр бадминтон, таеквондо дууссан бол өнөөдөр чөлөөт бөхийнхний тэмцэл эхлэх юм.

Наймдугаар сарын 20-ны байдлаар Монголын баг 3 алт, 6 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.

ХӨНГӨН АТЛЕТИК

Хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд 10:00 цагаас Налайхад эхэлсэн. Өнөөдөр эмэгтэй гурвын харайлт, эрэгтэй, эмэгтэй 3000м, эмэгтэй зээрэнцэг шидэлт, эрэгтэй бөөрөнцөг түлхэлт, эрэгтэй, эмэгтэй 400м-ийн финал явагдах юм.

САГСАН БӨМБӨГ

Эхний хоёр тоглолтдоо Тайвань, БНХАУ-д хожигдсон манай эрэгтэй сагсчид өнөөдөр 15:00 цагаас Хонконгийн багийн эсрэг тоглох болно. Энэ тоглолтод хожсон баг медалийн тавцан дээр гарах магадлал ихсэх юм.

ХӨЛБӨМБӨГ

Монголын эмэгтэй баг өнөөдөр 17:00 цагаас БНСУ-ын эсрэг тоглох хуваарьтай байна. Харин эрэгтэй баг тоглолтгүй өнжих юм.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Наадмын нээлтийн өдөр эхэлсэн ширээний теннисний тэмцээнүүд өнөөдөр өндөрлөх болно. Өнөөдөр 11:30 цагаас эрэгтэй, эмэгтэй хосын финал, 13:00 цагаас холимог хосын финал, 15:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалууд явагдсанаар ширээний теннисний тэмцээн өндөрлөж байна.

ВОЛЕЙБОЛ

Өнөөдөр манай хоёр баг хоёул тоглолттой. Тухайлбал, эрэгтэй баг 15:00 цагаас Макаотай, эмэгтэй баг 20:00 цагаас БНХАУ-ын багтай тоглох юм.

ЧӨЛӨӨТ БӨХ

Манайхны медалийн найдвар болсон төрлүүдийн нэг чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Степпе Аренад эхэлж байна.

10:30 цагаас эрэгтэй 48, 55, 65 кг, эмэгтэй 43, 49, 57 кг-ын урьдчилсан шатны барилдаан эхэлсэн бөгөөд 12:00 цагаас дагах барилдаанууд болно. Улмаар 16:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд эхлэх юм.

Өнөөдөр өрсөлдөх баг тамирчдадаа амжилт хүсье!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД