0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

С.БАТЦЭЦЭГ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ЯЛАГДЛАА

 

С.Батцэцэгт олимпийн хошой медальтан болох хоёр ч боломж байсан ч шийдвэрлэх барилдаануудад ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ. Манай бөх хагас шигшээд Нигерийн бөхөд дийлдсэн бол хүрэл медалийн төлөө Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад даралтаар цэвэр ялагдав.

Уг нь манай хүн эхний оноог авч, барилдааныг тун давгүй эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул урагш давшиж, хөлд нь орох гээд дутуудан цэвэр даруулчихав. Ингэснээр Батцэцэг олимпоо тун харамсалтай өндөрлүүлж, харин Кыргызстан улс энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.

Хэдийгээр Батцэцэг маань медаль хүртэж чадаагүй ч хоёр ч олимпийн наадамд медалийн төлөө барилдсан нь яах аргагүй том амжилт байлаа. Нэгэн арваны турш Монголын спортын сор нь болж, дэлхийн дэвжээнд гялалзаж, олимпийн их наадмын медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн Батцэцэгтээ баярлалаа.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД