0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПЫН ТӨРЛИЙН СПОРТЫН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссоос зохион байгуулж буй ээлжит сургалт өнөөдөр Олимпик хауст амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад олимпын төрлийн спортоор хичээллэдэг өсвөрийн тамирчид хамрагдсан юм.

Сургалтад Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай, дэд дарга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар хүрэлцэн ирж, тамирчдын комиссын талаар мэдээллийг тамирчдад өгснөөс гадна өөрсдийн туршлага, түүхээсээ хуваалцлаа.

Мөн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн атлетик чанар хариуцсан дасгалжуулагч И.Долгорсүрэн өсвөрийн тамирчдад бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бие халаалт сунгалт хийх, боолтны хэрэглээний талаарх сургалтыг онолын болон практик түвшинд орлоо.

Сургалтын дараа тамирчид МҮОХ-ны музейтэй танилцсан юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД