0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ (1952-2001)

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1976 онд Эрхүү хотын ПДС-ийг уулын инженерийн мэргэжлээр төгсөн, УУҮЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий инженер, МонСовцветмет нэгдлийн ерөнхий захирлын 1-р орлогч, 1989 оноос Эрдэнэт концерны ерөнхий захирлаар ажиллаж байсан.

 Москвад дэд доктор, докторын зэрэг хамгаалсан. 1998 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан. Багадаа чөлөөт бөхөөр хичээллэн, Эрхүү хотын аварга болж, ЗХУ-ын спортын дэд мастерын болзол хангаж байсан.

 Зах зээлийн нөхцөлд анх удаа Эрдэнэт хотын үйлдвэрийн дэргэд спортын “Хангарьд” клубыг санаачлан байгуулсан. 1995, 1999 онд хуралдсан Монголын Олимпийн чуулганаас МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Атланта-96”, “Сидней-2000” Олимпод баг тамирчдаа бэлтгэн, төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон. 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД