ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН АРГА ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпын хорооноос Олимпын зөвлөлийн арга зүйчдийн сургалт-семинарыг арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Хандгайт дахь спорт цогцолборт вакумжуулсан хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалт-семинар Спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвийн хүрээнд, Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын агуулга, хэлбэр, аргачлалыг сайжруулах, спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдолтой зааварчилгааг хүргэх, хувь хүний хөгжлийг дэмжих зэрэг агуулгаар дадлага ажил хосолсон хэлбэрээр өрнөв.
Сургалтад оролцогчид Олимпын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, тодорхой саналуудыг нэгтгэн МҮОХ-ны удирдлагад зөвлөмж боловсруулан хүргэсэн нь онцлог байв.
Сургалтын хаалтын ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцож, МҮОХ, Олимпын зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж, спорт-олимпизмын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх цаашдын ажилд нь амжилт хүсэв.