0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

​ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Бүхий л гэр бүл, байгууллага, хамт олон, хүн бүр эрүүл, идэвхтэй амьдралын стратегийг боловсруулан төлөвлөхдөө “Спорт бүгдэд зориулагдсан” хэмээх үзэл санааг нэвт шингээх нь зүйтэй.\r\n\r\n“Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байхаас гадна бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн сайн сайхан байдал юм.” – \/Дэлхийн эрүүл мэндийн байгууллага\/\r\n\r\nБиеийн тамир, спортын дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?\r\n\r\nБиеийн тамирын дасгал, идэвхтэй хөдөлгөөний эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг судлаачид аль хэдүйн тодорхойлжээ. Ялангуяа насанд хүрэгчдэд долоо хоногийн 5 өдөрт 30 минутын турш дунд зэргийн эрчимтэй бие махбодын дасгал хийх нь зүрхний титэм судасны өвчин, булчингийн тогтолцооны эмгэг, цус харвалт, чихрийн шижин, хорт хавдар, таргалалт, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг 20 гаруй архаг эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихад үр нөлөөтэй байдаг.\r\n\r\n\r\n\r\n\r\nБиеийн тамир ба эрүүл мэндийн эерэг уялдаа холбоо нь хүний амьдралын туршид хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд хүн болгон насан туршдаа улам илүү идэвхтэй амьдрах тусам эрүүл энхийг бий болгоно.\r\nҮйл хөдөлгөөн нь сэтгэцийн болон оюун санааны сайн сайхан байдлыг бүрдүүлэхэд ач холбогдолтой. Жишээ нь сэтгэх чадвар сайжрах, амжилтад хүрэх мэдрэмжийг авах, тайвшрах, өдөр тутмын стрессээс ангижрах зэргийг дурдаж болно. Тиймээс хүүхэд, залуучууд насны онцлогт тохирсон биеийн тамирын дасгал, идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь чухал.\r\n\r\nБага насны хүүхдүүд идэвхтэй амьдралаа тоглоомоор эхэлдэг. Энэ нь тэдний бие бялдар, танин мэдэхүйн болон нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн олгож буй боломжоос ихээхэн шалтгаалдаг. Өсвөр насны хүүхдүүд эцэг эхээсээ хараат бус болохын хэрээр найз нөхөд, нийгмийн бусад жишиг дүрүүдийн үлгэр дуурайлал илүү ихээр нөлөөлдөг байна. Хэдий бид одоогоор цар тахлын хүнд, хэцүү нөхцөлд байгаа ч гэр бүлээрээ идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжин эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь зүйтэй.\r\n\r\n“Бие махбодь, хөдөлгөөнөөр дамжуулан олж авч буй оюун ухаан нь бидний мэдрэхүйн туршлагадаа тулгуурласан мэдлэгийн үндэс юм.” - \/Оюуны олон талт чадварт сургах нь – Л.Кэмдбелл, Б.Кэмпбелл, Д.Дикинсон нар\/\r\n \r\n\r\n \r\n\r\n\r\n

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД