ЭРЭГТЭЙ БИАТЛОНЧИД СПРИНТ ЗАЙД ХУРД СОРИВ
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын биатлоны эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө.
Энэ төрөлд нийт 99 тамирчин уралдсанаас Францын А.Гай 20:57.7 минутын амжилтаар түрүүлж, Норвегийн Т.Роеслэнд түүнээс 31.8 секунд хоцрон удаалав.
Манай тамирчин Б.Сүхбат зургаан сум алдаж буудан тэргүүлэгчээс 5:15.9 минут хоцрон 75-д орсон бол Т.Амарсанаа 78-д (+5:43.2), Б.Тэмүүжин 88-д (+7:40.1) тус тус жагслаа.
Одоо 13:30 цагаас О.Оюунцолмон, Д.Нямсүрэн, Х.Эрдэнэтунгалаг нар эмэгтэйчүүдийн 6 км-ийн спринт уралдаанд хурд сорих болно.
Тамирчдадаа амжилт хүсье!
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч: