МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал цахим болон танхимаар зохион байгуулагдлаа. Хурлаар ”Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын тайлан болон “Ханжоу 2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэж, санал солилцов.
Мөн хурлаар оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2023” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товыг тогтлоо.Түүнчлэн зарим хүнийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од одонгоор шагнах тухай хэлэлцэн шийдвэрлэв.
Хурлын үеэр “Ханбогд Кашимер ХХК”-ын хамт олон “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимпод оролцох баг тамирчдын хувцасны загваруудыг эхний байдлаар танилцуулж, хэлэлцүүллээ.