0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГЫГ ЯЛЖ, "ПАРИС 2024" ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА

Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийлээ.

Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа. Шүүгчдийн 4 нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.

Манай тамирчин "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа.

Гэрэл зургийг Ч.Ганболд
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД