0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.БОЛОРТУЯА, Э.ДАВААЧИМЭГ НАР ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Чөлөөт бөхийн эхний өдөр манай хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа эхлээд Индонезийн Маримар Кандраг 14:1 оноогоор цэвэр ялаад Хятадын Тайпэйгийн Шэй Мен Хуаныг мөн л 10:0-ээр илүүрхсэн. Хагас шигшээд Японы Акира Фүжинамид ялагдлаа. Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай хүч үзэхээр болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг эхний даваанд хийлээд БНАСАУ-ын Ин Сун Ёнд ялагдлаа. Түүнийг ялсан өрсөлдөгч нь финалд барилдахаар болсон тул манай тамирчин дагах эрхтэй болов. Улмаар Вьетнамын Тран Ти Аныг 6:1-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой барилдахаар боллоо.

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД