ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТАМИРЧИД ОЛИМПЫН ХОТХОНД БАЙРЛАН, ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ БЭЛТГЭЛДЭЭ ОРЛОО
“Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А. Хүслэн, Т. Өсөх-Ирээдүй, Ж. Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн 1 дүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлэх билээ.
Баг тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл мэнд зэрэг сэдвээр асуултанд хариулж, мэдлэгээ сорилоо.
Гүйлтийн цанын тэмцээний хуваарь /Орон нутгийн цагаар/
1 дүгээр сарын 29-ний өдөр
Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /- 10.30-11.45 цаг
Спринт зайн финал- 12.30-14.10 цаг
1 дүгээр сарын 30-ны өдөр
Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/- 10.30-12.00 цаг
Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/- 13.00-14.30 цаг
2 дугаар сарын 01-ний өдөр
Холимог багийн уралдаан /4x5km/- 10.30-12.00 цаг
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч: