ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН (1958-2021)
Завхан аймгийн Нөмрөг суманд 1958 онд төрсөн. Спортын эмч мэргэжилтэй, анагаах ухааны боловсролын доктор /PhD/, профессор цолтой.
1978 онд АУДуС, 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль, 1995 онд Словак улсад анагаах ухааны дээд курс, 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод ОУ-ын допингийн шинжилгээний курс, 2003 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Спортын удирдлагын курсыг тус тус дүүргэсэн.
Д.Загдсүрэн нь 1999 оноос МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, 2001-2020 онд МҮОХ ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа.
Энэ хугацаандаа орон нутагт Олимп судлалын төв, ЕБС-иудад олимпийн танхим байгуулах, “Олимпик хаус”, “Олимпийн алтан Энэ хугацаандаа орон нутагт Олимп судлалын төв, ЕБС-иудад олимпийн танхим байгуулах, “Олимпик хаус”, “Олимпийн алтан медаль”, “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт-Шинэ амжилт” зэрэг хөтөлбөрүүд болон “Чингис хаан”, “Бөртэ чоно” шагналуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. “Барселон-1992” олимпийн наадамд багийн эмчээр, “Сидней-2000” Монголын багийн ахлагч, “Афин-2004”, “Турин-2006”, “Бээжин-2008”, “Ванкувер-2010”, “Лондон-2012”, “Сочи-2014”, “Рио-2016” олимпийн наадмуудад Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажилласан. 1996-2005 онд Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, 1997-2001 онд Зүүн Азийн наадмын холбооны эмнэлгийн комиссын гишүүн, 2001-2012 онд МҮОАкадемийн Ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол улсын ерөнхийлөгчийн спортын бодлогын зөвлөх, 2002-2008 он Азийн Олимпийн Зөвлөлийн эмнэлгийн комиссын гишүүн, 2015 оноос Азийн Олимпийн зөвлөлийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга 2015 оноос ҮОХХ-ны Шинэчлэл ба хэрэгжилтийг хянах комиссын гишүүн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байв.