ОУОХ-НЫ ГИШҮҮН, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Арабын Нэгдсэн Эмират улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч бөгөөд Дубай хотын дэд захирагч Шейх Ахмед бин Мохаммед бин Рашид Аль Мактoум өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг Эмират тауэрт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд ҮОХ-дын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах арга замуудыг эрэлхийлэх, Олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, спортын дэд бүтэц, ирэх онд болох “Парис 2024” Олимпын наадам болон анх удаагаа Ази тивд болох гэж буй “Канвон 2024” өвлийн залуучуудын олимп зэрэг өргөн хүрээнд санал солилцов.
Монгол улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар болон Дубайн спортын зөвлөлийн дэд дарга Маттар Ал Тейер, Ерөнхий нарийн бичгийн дарга Сайид Хареб; мөн Дубайн аялал жуулчлал, худалдааны маркетингийн корпорацийн Гүйцэтгэх захирал Иссам Казим нар оролцсон байна.