ДУГУЙЧИН С.ЖАМБАЛЖАМЦ 8-Д ОРЛОО
Засмал замын дугуйн спортын төрөлд манай тамирчин С.Жамбалжамц Ж.Анужин нар хурд сорилоо. Эмэгтэйчүүдийн ангилалд 14 дугуйчин гараанаас гарсан. Ж.Анужин 28:42.51 секундээр барианд орсон юм.
Эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны алдарт дугуйчин, олимпын мөнгө, хошой хүрэлтэй Ольга Забелинская 24:35.99 цагаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Японы Эри Ёнамин, хүрлийг Казахстаны Рината Султанова зүүжээ.
Харин эрчүүдийн уралдаанд 14 дугуйчин жийснээс С.Жамбалжамц 52:30.99 минутаар барианд орсноор 8-д жагслаа. Энэ төрөлд Казахстаны Алексей Луценко 48:05.75 минутаар алт, БНХАУ-ын Шу Мин 50:05.83-аар мөнгө, Хонконгийн Винсент Лау 50:17.76-гаар хүрэл медалийн эзэн болов.
Манай дугуйчдын тэмцээн үүгээр дуусаагүй. Энэ 10 дугаар сарын 5-нд засмал замын бөөн гараатай уралдаанаар үргэлжлэх юм.