0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПЫН ӨЛГИЙ НУТАГ ГРЕК УЛСЫН ПЕЛОПОННЕСЫН ИХ СУРГУУЛЬД МАСТЕРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

Олон улсын олимпын академийн дэмжлэгтэйгээр 2024- 2025 оны хичээлийн жилд “Олимп судлал, Олимпын боловсрол, Олимпын үйл ажиллагааг зохион байгуулах болон менежмент” сэдвээр мастерын зэрэг олгох сургалт 2024 оны 9 дүгээр сард эхлэх гэж байна.

Эртний олимп болон Спарта хотуудад болох энэхүү сургалтын мэдээлэл, суралцагчдад тавигдах шаардлага болон бусад холбогдох мэдээлэлтэй сайтар танилцаж, суралцах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид нь холбогдох материалаа журмын дагуу Мастерын зэрэг олгох хөтөлбөрийн бичиг хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх талаар мэдээллийг хүлээн авна уу.

Энэхүү мастерын сургалтад сонгогдсон 11 суралцагч нь Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс сургалтын төлбөрийн дэмжлэг, Олон улсын олимпын академиэс холбогдох бусад зардлын дэмжлэгийг хүртэх боломжтой.

Дэлгэрэнгүйг http://olympicmaster.uop.gr

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД