0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТАМИРЧДЫН КОМИССЫН ДАРГА Д.ОТГОНДАЛАЙ 102, 127-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

МҮОХ-ны Тамирчдын комиссын үндсэн үүргийн нэг нь хүүхэд залууст спорт, олимпизмыг сурталчлан таниулах байдаг. Үүний хүрээнд Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай өнөөдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 болон 127-р сургуулиудад зочилж, сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ.

Сурагчид энэ үеэр гавьяат тамирчнаас сонирхсон асуултаа асууж, Д.Отгондалай өөрийн оролцсон тэмцээнүүд, авсан медалийнхаа түүх, үнэ цэнийн талаар сонирхолтой дурсамжийг хуваалцав.

Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай энэ үеэр “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд байгуулсан олимпын танхимуудын үйл ажиллагаатай танилцлаа.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД