0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

3X3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” Олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөх билээ.

Тэмцээнд өнгөрсөн оны 11-р сарын 1-ний байдлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны чансаагаар эхний наймд бичигдсэн багууд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг Олимпын эрхийн төлөө ур чадвараа сорих юм.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГУУД

Эрэгтэй: Монгол, Египет, Пуэрто Рико, Латви, Литва, Япон, Франц, Бразил

Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри

Манай баг хэсгийн шатанд Франц, Япон, Египетийн багтай өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр 18:45 цагт Японы эсрэг тоглох хуваарьтай.

ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

05-р сарын 03-ны өдрийн 18:45 цагт

Монгол vs Япон

05-р сарын 04-ны өдрийн 15:40 цагт

Монгол vs Франц

05-р сарын 04-ны өдрийн 19:10 цагт

Монгол vs Египет

БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД