ӨНӨӨДӨР 10 БАГЦ МЕДАЛЬ ЭЗДЭДЭЭ ОЧНО
Олимпын наадмын дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 8-нд 12 төрлийн тэмцээн уралдаан явагдаж, нийт 10 багц медалийн эзэд тодорно.
УУЛЫН ЦАНА
Яньчин дахь уулын цанын төвд эрэгтэйчүүд өглөө 11 цагаас эхлэн супер-жи төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Энэ төрөлд 47 тамирчин өрсөлдөхөөр болжээ.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Жанчхүү дахь гүйлтийн цанын төвд эрэгтэй, эмэгтэй спринт зайн уралдаан 16 цагаас эхэлнэ. Харин медалийн төлөөх уралдаанууд 19:47-д эхлэх юм. Энэ төрөлд манай хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар уралдах билээ.
КЁРЛИНГ
Олимпын наадмын салхийг хагалж эхэлсэн кёрлингийн холимог хосын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 14:05 цагаас Швед, Их Британийн багууд хүрэл медалийн төлөө тоглох бол 20.05-д Итали, Норвегийн шигшээ аваргын төлөө өрсөлдөх юм. Дөрвөн жилийн өмнө энэ төрөлд багууд Канад, Швейцар, Норвеги гэсэн дарааллаар байр эзэлж байв.
УРАН ГУЛГАЛТ
Өнөөдөр эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр 09:15-д эхэлнэ. Олимпын хошой аварга Японы Юзүрү Ханю тэргүүтэй 30 тамирчин энэ төрөлд өрсөлдөх юм.
ФРИСТАЙЛ
Эмэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 10 цагт эхэлж, шигшээд үлдсэн тамирчид 10:45-аас эхлэн медальтнуудаа тодруулах болно.
ХОККЕЙ
Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно.
А хэсэг
12:10 АНУ-Канад
21:10 Финланд-Оросын ҮОХ
В хэсэг
16:40 Япон-Чех
21:10 Швед-Дани
ЧАРГА
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн уралдаан 19:50-д эхлэх бол медалийн төлөөх гараанууд 21:35-аас эхэлнэ.
ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛ
15:30-аас албан ёсны бэлтгэлийн уралдаантай.
СНОУБОРД
Эрэгтэй, эмэгтэй паралель жиант слаломын төрлийн медальтнууд өнөөдөр тодорно. Хасагдах шатны уралдаан 10:40-д эхлэх бөгөөд шөвгийн найм 15:06-д, хагас шигшээ 15:36-д, финалын уралдаанууд 15.43-д эхлэх хуваарьтай байна.
ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР
18:30-д эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан эхэлнэ. Нийт 30 тамирчин энэ төрөлд өрсөлдөх бөгөөд цагийн үзүүлэлтээр медальтнууд тодрох юм.