Ц.ЦОГТБААТАР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
Өнөөдөр Токиогийн олимпийн жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.
Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан.
Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан.
Цогтоо Гжаоватай өмнө нь 3 таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, Цогтоо ялж байв.
Ц.Цогтбаатар нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарлаа. Өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Японы Оно. Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа таарч буй нь энэ юм.