0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“МИЛАН КОРТИНА 2026” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарлагдсан “Милан Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хауст боллоо.

Уг ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан болон Монголын тэшүүрийн холбоо, Монголын Цанын холбооны төлөөллүүд хүрэлцэн ирж, мэдээлэл солилцов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2026 оныг хүртэл өвлийн спортын баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, Олон улсын Олимпын хорооны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрт хамрагдан, спортын сургалт, бэлтгэл сургуулилтаа өргөжүүлэхийг хүсэв.

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тооны тамирчдад тодорхой шалгуур тавьж, урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж, Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг журамтай билээ.

Манай улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд болон тэшүүрийн төрөлд Б.Гэрэлтуяа нар 2026 оны 2 дугаар сар хүртэл тус хөтөлбөрт хамрагдана.

Өвлийн XXV Олимпын наадам Итали улсын Милан Кортинад 2026 оны 2-р сарын 6-22-ны өдрүүдэд болно.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД