0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“УЛААНБААТАР МАРАФОН-2022” БОЛЛОО.

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан “Улаанбаатар марафон” уламжлалт бүх нийтийн гүйлт өнөөдөр болж байна. Оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн тухайд 20 мянга орчим хүн оролцохоор бүртгүүлсэн байв.

Уралдаан бүтэн марафон буюу 42 км, хагас буюу 21 км болон 10, 5 км-ийн зайд зохиогдож байна.

42 км-ийн гүйлтэд хөнгөн атлетикийн ОУХМ Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Д.Гантулга тэргүүтэй олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдаж байсан манай улсын шилдэг марафончид хурд сорилоо. Мөн Кени, Казахстан улсаас мэргэжлийн марафончид ирж оролцсон нь гол онцлог байв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон аппаратын ажилтнууд нийтийн биеийн тамирыг сурталчлан дэмжих үүднээс марафон гүйлтэд оролцлоо.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД