0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.ХОНГОРЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛЛОО

 

Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпийн наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм.

Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.

Одоо Б.Хонгорзул 19.55 цагаас олимпийн аварга АНУ-ын Х.Мароулистай хүрэл медалийн төлөө барилдах болно.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД