0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ “ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДМЫГ ЗОРИЛОО

"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна.

Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай хөлбөмбөг, волейболын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо.

Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө.

Тоглолтын хуваарь /хөлбөмбөг/:

09-р сарын 19-ний 16:00 цагт

Монгол - Вьетнам

09-р сарын 21-ний 16:00 цагт

Монгол - Саудын Араб

09-р сарын 24-ний 19:30 цагт

Монгол - Иран

Тоглолтын хуваарь /Волейбол/:

09-р сарын 19-ний 14:30 цагт

Монгол - Пакистан

09-р сарын 21-ний 19:00 цагт

Монгол - Хятадын Тайпей

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД