0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, АРГА ЗҮЙЧИД СУРГАЛТ СЕМИНАРТ ХАМРАГДАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нагано” олимпын зөвлөл, тус дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, мэргэжилтэн, багш нарын хамрагдсан уулзалт семинар өнөөдөр Олимпик хауст боллоо.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар оролцож, Олимпын танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурагчдад олимпын боловсрол олгох ажлын үр дүнг нэмэгдүүлэх тухай ярилцан санал солилцов.

Мөн энэ онд багтаан гаргахаар зорьж буй ОУОХ-ны OVEP хөтөлбөрийн талаарх мэдээллийг оролцогчдод өглөө. Семинарын оролцогчид энэ үеэр Олимпын музей үзэж сонирхсон юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД