0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 159 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Нийслэлийн ерөнхиий боловсролын 159 дүгээр сургуулийн Ж.Мөнхтунгалаг багштай 10б ангийн сурагчид өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаа болон Олимпын музейтэй танилцлаа.

Энэ үеэр сурагчид МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, "Бээжин 2008" Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай уулзалт ярилцлага хийж, халуун дотно яриа өрнүүлэв.

Олимпын аварга Э.Бадар-Ууган хэлэхдээ "Хүн зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө ямагт тууштай тэмцэж байж амжилтад хүрдэг." хэмээн өөрийн спортын замнал, бага насны дурсамжаа хуваалцав.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД