0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БНХАУ-ЫН СПОРТЫН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Спортын дэд сайд Лью Гуо Юнь тэргүүтэй төлөөлөгчдийг лхагва гарагт Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар байлцав.

Уулзалтын үеэр талууд баг тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, өсвөрийн залуу тамирчдыг дэмжих, олимпын спортыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар санал солилцов.

МҮОХ-ны зүгээс БНХАУ-ын ҮОХ-той Бээжин хотноо хийсэн албан айлчлалын үеэр хэлэлцсэн хоёр орны тамирчдын боловсролыг дэмжих чиглэлээр харилцан оюутан тамирчин сургах, элсний наадмыг зохион байгуулах талаар болон олон улсын хурал, зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахын ач холбогдол, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Зочид төлөөлөгчид МҮОХ-ны Олимпын музейгээр зочилж, “Парис-2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” төслийн мэдээллийг хүлээн авлаа.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД